Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Арвайхээр сумын агаарын чанарын 2021 оны 11 дугаар сарын мэдээ
Шинэчлэгдсэн: 2024-12-19 06:42:19
Арвайхээр суманд агаар бохирдуулах хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, нийт тоосонцор /TSP/-ын агууламжийг 20 минутын дунджаар тодорхойлж байна.
- Агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 59 мкг/м3, хамгийн их нь 325 мкг/м3 , Азотын давхар ислийн /NO2/ дундаж агууламж 37 мкг/м3, хамгийн их нь 84 мкг/м3 байгаа нь агаарын чанарын стандарт /MNS 4585:2016/ дахь хүлцэх агууламжаас даваагүй.
- Нийт тоосонцорын /TSP/ дундаж агууламж 200 мкг/м3, хамгийн их нь 24-ны 20 цагт 1.04 мкг/м3 буюу агаарын чанарын стандартаас 2 дахин их буюу энэ сард нийт 5 удаа агаарын чанарын стандартаас давсан үзүүлэлттэй байна.
Өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад хүхэрлэг хийн /SO2/ дундаж агууламж 48 мкг/м3 –ээр, Азотын давхар ислийн /NO2/ дундаж агууламж 2 мкг/м3 буюу, Нийт тоосонцорын /TSP/ дундаж агууламж 65 мкг/м3 тус тус ихэссэн байна.
УЦУОШТ-ийн БОШЛаборатори
2021.12.01